Сөрөг хүчний сэтгүүлч Георгий Гонгазег хөнөөсөн хэрэгт буруутгаж байгаа Украины Дотоод хэргийн яамны генерал асан гэмт хэргийн захиалагчийн талаарх мэдээллийг мөрдөн шалгалтанд танилцуулсангүй гэж түүний өмгөөлөгч уламжлав. Алексей Пукачийн өмгөөлөгчтэй хийсэн ярилцлагыг украины телевизийн “5 суваг” пүрэв гаригийн орой дамжуулжээ. Түүний үйлчлүүлэгчийн мэдүүлгийг ерөнхийлөгчийн сонгууль хяанд ирсэн энэ үед улс төрийн зорилгод ашиглаж болзошгүй гэж өмгөөлөгч мэдэгдэв. Сэтгүүлч Гонгазе 2000 оны 9-р сард Киевт сураггүй болж, 11-р сард түүнийг цогцсыг ойгоос олсон юм. Пукач шүүхээс удаан нуугдаж байсан бөгөөд түүнийг саяхан баривчилжээ. Гонгазегийн амийг хөнөөхөд “украины дээгүүр тушаалын этгээдүүд” оролцсоныг Пукач баталсан хэмээн Украины Аюулаас хамгаалах албаны орлогч дарга Василий Грицак мэдэгдэв. Мөрдөн шалгалтын нууц шалтгаанаар Василий Грицак дээгүүр тушаалын хүмүүсийн нэрийг хэлэхээс татгалзжээ.