Белорусын ерөнхийлөгч Александр Лукашенко бараа таваар нийлүүлэхэд ямар нэг хязгаарлалт тавилгүй Орос, Казахстан улстай Гаалийн бүрэн холбоо тогтоохын төлөө байна. Олон жил хүч чармайлт тавьсны дүнд гурван улс Гаалийн холбоо байгуулж дуусч байна гэж тэрээр өчигдөр Минск хотод болсон тус бүгд найрамдах улсын гаалийн байгууллагын удирдлагуудтай хийсэн зөвлөлгөөний үеэр ийнхүү мэдэгдэв. Энэ төслийг хэрэгжүүлснээр хуучин зөвлөлтийн орон зайн ихэнх хэсгийг 10 жилийн урьд бэхжүүлж, дэлхийн глобалчлалд түүний гүйцэтгэх үүргийг нэлээд нэмнэ гэж Белорусын төрийн тэргүүн тэмдэглэв. Орос улс Белорусын гол холбоотон хэвээр байна гэж Лукашенко хэллээ.