ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга Николай Макаров ОХУ болон БНХАУ-ын “Энхийн даалгавар-2009” терроризмын эсрэг хоёр дахь шатны хамтарсан сургуулилтад оролцсон нэгдсэн бүлгийн цэргийн ажиллагааг өндөр үнэлэв. Сургуулилтыг түүний ажил нэгт нөхөр, хурандаа-генерал Чэнь Биндэ ажиглажээ. Энэ сэдвийг манай тоймч Алексей Черниченко үргэлжлүүлнэ. Цэргүүд их эмх цэгцтэй, амжилттай сургуулилт хийлээ гэж Орос улсын генерал мэдэгдэв. Тухайлбал Хятадын ардын чөлөөлөх армийн суман гол удирдлагаас нэлээд зайтай байсан ч, удирдлагад маш сайн захирагдаж, дээд зэргийн нягт уялдаатай ажилласан нь цэргийн даргын анхаарлыг татжээ. Нисэх, денсантынхан сургуулилтад мөн амжилттай оролцсон гэж Макаров тэмдэглэв. “Цэргийнхэн тавьсан зорилтоо чанд биелүүлбэл аливаа даалгаврыг амжилттай биелүүлж болохыг ОХУ, Хятадын зэвсэгт хүчний хамтын ажиллагаа харууллаа” хэмээн оросын Жанжин штабын тэргүүн тэмдэглэв. Хятадын зэвсэгт хүчний Жанжин штабын дарга сэтгүүлчидтэй уулзахдаа энэ сургуулилтын улс төрийн талд илүү их анхаарал хандууллаа. Олон улсын терроризм, салан тусгаарлах үзэл төв Азийн бүс нутаг төдийгүй дэлхийд улам их газар авч байна гэж хурандаа генерал Чэнь Биндэ хэллээ. “Тиймээс энэ сургуулилт цэргүүд энэ аюулын эсрэг тэмцэхэд сайн бэлтгэл болж байна” гэж хятадын Жанжин штабын дарга мэдэгдэв. Цэргийн шинэчлэлийг дэмжих сангийн ерөнхийлөгч Павел Золотарев энэ асуудал хэр тулгамдсан болох талаар ярихдаа, Орчин цагт тогтворгүй байдлын олон голомт байна. Энэ нь Афганистан, төв Ази, мансууруулах бодисын наймаа, гэмт бүлэглэлийн үйлдэлтэй холбоотой. Америкчүүд терроризмын эсрэг дайн зарласны дараа террорист аюул занал гэгч “модонд” орсон гэж зарим хүн үзэж байна. Үнэн хэрэгтээ энэ аюул занал өнөөгийн глобалчлалын шатанд хамаатай. Энэ сургуулилтаас юуны түрүүнд цэргийн бүрэлдэхүүн хэсгийг харах ёстой бөгөөд цэргүүд үнэхээр сурах ёстой зүйлээ сурч эхэлж байна. Энэ сургуулилтаар хамгийн чухал зорилтыг болосвруулж, оросын талаас десант-довтолгооны бригад, мото буудлагын анги сургуулилтад оролцож байгаа нь үүний илрэл юм. Орос-Хятадын төгсгөлийн шатны сургуулилт терроризмын эсрэг хамтарсан ажиллагаа байна. Үүний төгсгөлийг оросын офицеруудын нэг урьдаас сэтгүүлчдэд мэдэгдсэн билээ. “Бид “Энхийн даалгавар-2005”, “Энхийн даалгавар-2007”, одоо “Энхийн даалгавар-2009” хамтарсан сургуулилт явуулж байна. Бидний танил олон хятад офицер байна. Цэргийн сургуулилтын зорилт, даалгавар бидэнд ойлгомжтой, хамтарсан бэлтгэл хийж, амжилтанд хүрэх нь гарцаагүй” гэж офицер хэлсэн юм.