Буриадын ерөнхийлөгч Вячеслав Наговицын Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид цахилгаан мэдээ илгээжээ. Тэрээр байгалийн гамшигт ойр дотныхоо хүнийг алдаж, хохирол амссан хүмүүст эмгэнэл илрэхийлжээ.
Цахилгаан утсанд: Эрхэм Цахиагийн Элбэгдорж танаа, ах дүүгийн барилдлагатай Монгол улсад байгалийн гамшиг тохиосонд Буриадын ард түмэн их түгшиж байна. Юуны түрүүнд үерт ойр дотныхоо хүнийг алдаж, хохирсон хүмүүст бид их зовниж байна. ОХУ-ын Буриадын бүгд найрамдах улсын засгийн газрын өмнөөс болон өөрийн зүгээс байгалийн гамшигт ойр дотны хүмүүсээ алдсан танай орны иргэдэд гүн эмгэнэл илэрхийлье. Байгалийн гамшгийг богино хугацаанд даван туулна гэж найдаж байна.