Гүржийн сөрөг хүчний удирдагчид АНУ-ын дэд ерөнхийлөгч Жозеф Байдентай Тбилист уулзаж, улс орны улс төрийн терроризмын тухай ярина. Михиал Саакашвилийн дэглэмийн үед Гүрж ардчиллын үнэт зүйлээс бүрэн холдосныг сөрөг хүчний удирдагчдын нэг Левана Гачечилазе хэлсэн юм. Тиймээс ийм олон хүн түүнийг албан тушаалаасаа огцрохыг шаардаж, гудамжинд жагсаж байна. Гүржид өдөр ирэх тусам хүний эрхийн байдал дордож байгаа бөгөөд үүнийг америкийн дээд тушаалын төлөөлөгчид танилцуулна гэж сөрөг хүчний өөр нэг удирдагч Нино Буржаназе хэллээ. Байден Гүржийн сөрөг хүчнийхэнтэй уулзахын өмнө Саакашвилитэй яриа хэлэлцээ хийсэн юм.