Гүржид зөвлөлтийн эсвэл оросын зэвсэг нийлүүлж байгаа улс оронтой Орос улс цэргийн хамтын ажиллагаагаа зогсооно. Орос улсын Гадаад хэргийн яамны дэд сайд Григорий Карасин энэ тухай анхааруулав. Гүржийн армийн зэвсгийг шинэчлэх, цэргийн дэд бүтцийг сэргээх, тусгай ангийг бэлтгэхэд хэд хэдэн орон тусалж байгаа нь алсын хараагүй бодлого бөгөөд Тбилис түрэмгий бодлогоо үргэлжлүүлэхэд түлхэж байна гэж тэр хэлэв. Орос улс Саакашвилийн дэглэмийг цэрэгжүүлэхэд бүх талаар саад хийж байна. Тухайлбал Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев Гүржид цэргийн болон давхар зориулалттай бүтээгдэхүүн нийлүүлэхэд хориг тавих зарлигт гарын үсэг зурав. Гүржийн эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Кавказд болсон хямарлын ойг тохиолдуулан Өмнөд Осетийн хилд өдөөн хатгах янз бүрийн ажиллагаа явуулахаар төлөвлөж байна. Гүржээс тусгаарласан Өмнөд Осетийн хилийн орчимд байдлыг санаатай хурцатгах үүднээс жагсаал цуглаан зохион байгуулах тухай ярьж байна. Тэсрэх аюултай бүст энэ мэт өдөөн хатгалга нь урьдчилж таах аргагүй үр дагаварт хүргэх бөгөөд байдал цаашид өрнөх бүх хувилбарыг Москва тооцож байна.