Москвагийн баруун хэсгийн дурсгалын цогцолбор Поколонный ууланд оросын янз бүрийн үеийн цэрэг эрсийг элсээр бүтээжээ. Барималчид оросын түүхэнд томоохон тооцогддог мөсөн дээрх, Куликов, Бородины тулааныг дүрсэлжээ. Элсээр хийсэн баримал хэврэг тул хэвийг нь удаан хадгалах үүндээс тусгай уусмал бүхий цавуугаар өнгөлж байна. Үзэсгэлэн 9-р сарын 28 хүртэл ажиллахад цаг агаарын ямар ч нөхцөл саад болохгүй гэж зохион байгуулагчид итгэлтэй байна.