Нью-Йоркийн Кристис дуудлага худалдаагаар 32 карат асар том алмас эрдэнийг худалдана. Америкийн нэрд гарсан хэвлэн нийтлэгч Уолтер Анненберг энэ ховор алмас эрдэнийг эзэмшдэг юм. Ийм хэмжээтэй үнэт чулуу ховор тохиолддог бөгөөд зах зээлд их үнэ хүрдэг гэж шинжээчид тэмдэглэж байна. Дэлхийн үнэт эдлэлийн дархчууд энэ төгс алмас эрдэнийг их сонирхож байна. Алмас эрдэнийг дуудлагаар худалдахын өмнө Женев, Лондон, Гонконг, Лос-Анжелест дэлгэн үзүүлнэ. Дуудлга худалдаа 10-р сарын 21-нд Ньй-Йоркт болно. Үнэт чулууг 5 сая орчим доллароор зарж магадгүй байна.