0Орос улсын засгийн газар дэлхийн санхүүгийн хямарлын улмаас санхүүгийн хүнд байдалд байгаа бүс нутагт нэмж туслахаар шийдлээ. Орон нутгийн төсвийн алдагдлыг нөхөх, өр зээлээ дарахад холбооны төсвөөс тэдэнд татаас олгоно. Ерөнхий сайд В.Путины удирдлаганд өнөөдөр болж байгаа засгийн газрын тэргүүлэгчдийн хуралдаанаар татаасын тодорхой хэмжээг хэлэлцэнэ. Тухайлбал тайлант зардлыг санхүүжүүлэхэд бэрхээшлтэй тулгараад байгаа Москва мужид 4,6 тэрбум рубль олгоно. Нийт 23 субьект холбооны төсвөөс ийм дэмжлэг авна.