Оросын нэрд гарсан зохиолч, найруулагч, жүжигчин Василий Шукшины төрсний 80 жилийн ойг тохиолдуулан Барнаул хотод автомашины уралдаан эхэллээ. Орос болон гадаадад үйлдвэрлэсэн хуучин авто машинууд хуучин Чуйскийн замаар олон хоног уралдана. Авто машины уралдаанд оролцогчид 1800 км урт маршрутыг 10 хоногт туулахаар төлөвлөж байна. Тэд замдаа 14 удаа зогсоно. Шукшины төрсөн нутаг Сростки тосгонд хамгийн удаан зогсоно. Василий Макарович Шукшин 25 кинонд тогложээ. Үүнээс 8 киноны зохиолыг тэр өөрөө бичсэн юм. Найруулагчийн хувьд тэр 5 кино бүтээжээ. Оросын кино урлагийн алтан санд орсон “Тэд эх орныхоо төлөө тулалдсан юм” киноны зураг авах үеэр Шукшин амьсгал хураасан юм. Тэрээр 2009 оны 7-р сарын 25-нд 80 нас хүрэх байсан. Энэ тэмдэглэлт жилийг Алтайд Шукшины жил хэмээн зарлажээ.