Олон улсын сансрын станцад залгасан Америкийн “Индевор” шаттл хөлгийн сансрын нисэгчид задгай сансарт гарах төлөвлөгөөгөө гурав дахь удаа хойшлууллаа. Нэг скафандарт нүүрс хүчлийн хий тогтсон хэмжээнээс их байсан нь үүний шалтгаан болжээ. Дэвид Вулф, Кристофер Кэссиди нар задгай сансарт гарч, олон улсын сансрын станцын нарны зайн 6 аккумуляторын дөрвийг солих ёстой байсан ч, ердөө хоёрыг сольжээ. Сансрын нисэгчид задгай сансарт таван удаа гарахаар төлөвлөж байна.