АНУ, Канад улс Арктикийн эх газрын усан доорх хэсгийг судлах хамтарсан хоёр дахь экспедиц тийш илгээж байгаагаа зарлав. Экспедиц 8-р сарын 6-аас 9-р сарын 16 хүртэл эх газрын усан доорх хэсгийг судлах бөгөөд үүнд хоёр орны эргийн хамгаалалтын мөс зүсэгч хөлөг онгоц оролцоно. Тэд Аляскийн хойд хэсээс Менделеевийн нуруу, мөн Канадын зүүн хэсгийн бүлэг арлын нутаг дэвсгэрийг судална. АНУ, Канад өнгөрсөн зун тэнд анх удаа тэнгисийн тандан судалгаа хийсэн билээ. Нефть, хийн баялаг орд газартай хэмээн таамаглаж байгаа Арктикийн эх газрын усан доорх хэсгийн эзэмшлийн асуудлыг 2007 онд оросын тал усны гүнд судалгаа хийсний дараа хэлэлцэх болсон. Тэр үед хойд туйлд “Мир” аппаратыг далайн гүнд буулгаж, Оросын далбааг зоож, амьд организм болон хөрсний дээж авсан юм.