Киргизд ерөнхийлөгчийн сонгууль болж байна. Төрийн дээд албан тушаалд өнөөгийн ерөнхийлөгч Курманбек Бакиев зэрэг 6 хүн өрсөлдөж байна. Ерөнхий сайд асан, Социал демократ намын удирдагч Алмазбек Атамбаев түүний гол өрсөлдөгч байна. Энэ удаагийн сонгууль тус бүгд найрамдах улсын түүхэнд анх удаа амралтын бус өдөр болж байна. Тус улсын 2,7 сая сонгогчдын талаас илүү хувь нь саналаа өгвөл сонгуулийг хүлээн зөвшөөрнө. Сонгуулийн явцыг ШХАБ, ТУХН-ийн улсууд, Европ дахь аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагийн төлөөлөгч зэрэг олон улсын 500 гаруй ажиглагч ажиглана.