Орос улс зүүн Өмнөд Азийн аюулгүй байдлын хууль эрхийн үндсийг бэхжүүлэхийн төлөө байна. Үүнд Оросын боловсруулсан европын аюулгүй байдлын тухай гэрээний төслийг ашиглах боломжтой. Ерөнхийлөгч Д.Медведев ийм гэрээ байгуулахыг санаачилсан юм. Таиладын Пхукет аралд нээгдэж байгаа аюулгүй байдлын асуудлаарх АСЕАН-ын Бүс нутгийн 16 дахь чуулганы үеэр Орос улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавров ийм санал тавина. Олон улсын харилцаанд хүч хэрэглэхээс татгалзах, улс бүрийн үндэсний ашиг сонирхолыг харгалзах, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, бие даасан байдлыг хүндэтгэсний үндсэн дээр тогтвортой байдал, аюулгүй байдлыг найдвартай хангана. Орос улсын санал болгосон европын Гэрээний төсөл чухам ийм агуулгатай. Өнөөдрийн чуулганы төгсгөлд Ази-Номхон далайн бүс нутагт энх тайван тогтоох асуудалд форумд оролцогчдын тулгуур байр суурийг багтаасан баримт бичгийг өнөөдрийн чуулганы төгсгөлд батлахаар төлөвлөж байна.