Орос болон Хятад улс терроризмын тэмцэлд хамтын ажиллагаагаа бэхжүүлж байна. БНХАУ-ын зүүн хойд хэсгийн Таонань цэргийн сургуулилтын газар хамтарсан цэргийн сургуулийн хоёр дахь шат эхэллээ. Террорист бүлэглэлийн үйл ажиллагааг зогсоох, үүний эсрэг тэмцэх үйл ажиллагааг уялдуулахад цэргийн сургуулилт чиглэж байна. Энэ удаагийн цэргийн сургуулилтад хоёр орны цэргийн албан хаагчид анх удаа бүрэн бүрэлдэхүүнээр оролцож, байлдааны бүрэн хэрэглэл ашиглана. Оросын довтолгооны салаа нисдэг тэрэг, нисэх онгоцноос бууна. Орос, Хятад улсын Жанжин штабын дарга генерал Николай Макаров, Чэнь Биндэ нар тусгай талбайгаас цэргийн сургуулилтыг ажиглана. Үүнээс гадна Макаров саяхан хар шуурганд өртсөн орос, хятадын цэргүүдийг байрлуулсан хээрийн хуарангийн нөхцөл байдлыг шалгана. Энэ удаагийн сургуулилтанд хоёр талаас 3 мянга орчим цэргийн албан хаагч оролцож байна. Сургуулилтанд олон тооны газрын техник, нисдэг тэрэг, нисэх онгоц оролцож байна.