Буриадын Хамба лам лама Аюшеев Орос улсын ерөнхийлөгч Д.Медведевийг тус бүгд найрамдах улсад урив. Дунд сургуульд шашны соёл, ёс зүйн үндсийг заах, Зэвсэгт хүчинд лам нар ажиллах санаачилгыг ерөнхийлөгч дэмжих шийдвэр гаргасанд орос улсын буддын шашинтнуудын тэргүүн талархав. “Бид ерөнхийлөгч Д.Медведевийг Буриадад урисан. Тэр зөвшөөрсөн” гэж хамба лам Аюушеев утсаар хэллээ. Тэр ойрын үед хүрэлцэн ирнэ гэж найдаж байна. Дээд зочныг хүлээж авахад Иволгийн дацанг бэлдэнэ. Одоо Иволгийн дацангийнхан ерөнхийлөгчийг сүмийн дурсгалтай танилцуулах дөт маршрут боловсруулж байна. Ерөнхийлөгч Буриадад айлчлах болсныг хөрш Монгол Улсад айлчлах гэж байгаатай холбож байна. Монгол улсад 8-р сарын 25-нд Халх голын ялалтын 70 жилийн ойд зориулсан ёслол болох юм.