Москва Гүржийн санаачилсан “тагнуулын шуугианыг” АНУ-ын дэд ерөнхийлөгч Жозеф Байден өнөөдөр Тбилист айлчилж байгаатай холбож байна. Гүржийн эрх баригчид саяхан дипломат статуст үл нийцэх ажиллагаа явуулсан шалтгаар оросын хоёр дипломатчийг нутагтаа оруулахаас татгалзсан шалтгааныг Орос улсын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Григорий Карасин ийнхүү тайлбарлаж байна. Москва үүнийг хариуд гүржийн хоёр дипломатчид “тус оронд тааламжгүй хүн” хэмээн зарлажээ. Гүржийн тал өрнөдийн дээгүүр тушаалын гийчэнд “зоригтой, шийдэмгий болохоо” харуулахын тулд “тагнуулын” сэдвийг ашиглахыг оролдож байна. Байден Тбилист НАТО-д элсэх орнуудын ирээдүйг хэлэлцэж байна. НАТО-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Яап де Хооп Схеффер урьд мэдэгдэхдээ Гүрж, Украин улс эвсэлд нэгдэхэд бэлэн биш байна хэмээн мэдэгдсэн юм.