Энэ өдрүүдэд европын анхны буддын шашны сүм Санкт-Петербургийн сүмийг барьж байгуулсны 100 жилийн ой тохиож байна. 13 далай ламын гурван шавийн нэг, оросын харьяат лам Агван Ловсан Доржиевийн санаачилгаар энэ дацанг барьжээ. Тэрээр яваандаа 13 далай ламын ойрын итгэлтэй хүн, анд нь болсон юм. Тиймээс түүнийг далай ламын дипломат төлөөлөгчийн хувьд Санкт-Петербургт илгээсэн билээ. Доржиев Төвдийг Орос улстай ойртуулахын төлөө ажиллаж байсан. Тэрээр 1908 онд Орос улсын Гадаад хэргийн яаманд дацан барих тухай далай ламын өргөдлийг өргөн барьсан юм. Энэ санаачилгыг оросын эрдэмтэн дорно дахины судлаачид дэмжжээ. 1909 онд Агван Доржиевийн эзэмшил газар дацан барих ажил эхэлсэн байна. Дацангийн ханыг 1913 он хүртэл барьжээ. Дотоод засал чимэглэлийг хийхэд Николай Рерих гар бие оролцож, дацангийн дээд хэсгийн ажлыг хоёр жилийн дараа дуусгажээ. 1915 онд тус дацанд Төвдийн зүүн нутагт хийсэн буддын шашны уламжлалт бэлэг тэмдгийг бэлэглэжээ. “Бурхан буддагийн ариун сургуулийн ундарга” хэмээх утгатай Гунзэчойнэн дацан төвдийн ёс жаягт бүрэн нийцсэн оросын цорын ганц буддын шашны сүм болжээ. Дацанг 1915 оны 8-р сарын 10-нд арвайнайлан ёсолсон байна. Дацан байгуулагдсанаасаа хойш хэдхэн жил болоод хаагджээ. Хувьсгалын дараа 1920-д онд дацан бараг нураах дөхөж, 1990 онд буддын шашинтнуудын мөргөлийн газар болжээ.