Орос улсын Алс Дорнодод Хабаровскийн нутгаар Сахалин болон Владивостокийг холбосон хий тээвэрлэх шинэ систем барьж эхэллээ. Хийн шинэ хоолой нь бүс нутгийн тээврийн дэд бүтцийн чухал хэсэг болох нийт үндэстний томоохон төслийн нэг хэмээн ерөнхийлөгч Д.Медведев ёслолын үеэр мэдэгдэв. 2011 онд тавьж дуусгахаар төлөвлөж байгаа хоолойгоор хийг Приморийн хязгаарын алслагдсан тосгон, мөн экспортолно. Хоолойг Хятад улсад мөн салаална. Владивостокоос нүүрс ус төрөгчийн түүхий эдийг хөлөг онгоцоор Ази-Номхон далайн бүс нутгийн орнуудад хүргэнэ. Дорно Сибирь болон Алс Дорнодод хий тээвэрлэж, олборлох нэгдсэн систем байгуулахдаа засгийн газрын Дорнын хийн хөтөлбөрт тусгасан хийн зарим хэсгийг Ази Номхон далайн бүс нутгийн зах зээлд экспортлох төлөвлөгөөг харгалзсан юм.