Стратегийн Давшилтын Зэвсгийн /СДЗ/ асуудлаарх орос-америкийн ээлжит зөвлөлгөөн өнөөдөр Женев хотноо болж байна. Уулзалтын үеэр СДЗ-ийг хорогдуулах тухай өнөөгийн гэрээг солих шинэ гэрээг боловсруулах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байна. Гэрээний үйлчлэх хугацаа 12-р сарын 5-нд дуусана. Орос, АНУ-д цөмийн зэвсгийг гуравны нэгээр хорогдуулахаар гэрээнд тусгажээ. Хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд ирээдүйн баримт бичгийн тодорхой зүйл, зүүн Европт пуужингийн довтолгооноос эсэргүүцэх системийн нэг хэсгийг байрлуулах тухай АНУ-ын үйлдэлд авах арга хэмжээг хэлэлцэхээр багтаажээ. Хаалттай горимоор болох зөвлөлөөн 7-р сарын 24 хүртэл үргэлжилнэ.