Оросын Приморийн хязгаарын Находка боомтод мягмар гаригт орсон аадар борооны улмаас тогтоосон онц байдлын дэглэмийг цуцаллаа. Ширүүн борооны дараа Находка боомтын гудамж гол болон хувирсан байна. Хотыг хүрээлсэн гүвээнээс шавар, чулуу урсан буужээ. Приморийн хязгаарт гурван хоногийн турш орсон ширүүн бороо татарч, долоо хоногийн эцэс хүртэл түр зуурын бороо орно гэж цаг уурчид үзэж байна. Тус хязгаарын төв Владивостокт онц байдал бүртгэгдээгүй юм.