Орос улс Хятад улстай цэрэг-техникийн хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд ихээхэн ач холбогдол өгч байна. Оросын Жанжин штабын дарга Николай Макаров Хятадын ажил нэгт нөхөд Чэнь Бидэтэй терроризмын эсрэг хамтарсан сургалтын хүрээнд алс Дорнодын Хабаровск хотод уулзахдаа ийнхүү мэдэгдсэн юм. Орос, Хятадын хамтын ажиллагаа зарчмын шинэ түвшинд гарсан хэмээн үнэлсэн нь өнөөгийн цэргийн сургуулилтаас харагдаж байна. Хоёр орны нутаг дэвсгэрт болсон цэргийн сургуулилт террористуудыг устгаж, үйл ажиллагааг нь таслан зогсоох алхамыг боловсруулахад чиглэсэн юм. Төв Азийн тогтворгүй байдлаас үүдэн Москва, Бээжин цэргийн хамтын ажиллагаагаа бэхжүүлэх шаардлагатай байна гэж Макаров тэмдэглэв.