Оросын Хойд Кавказын БНИнгуш улсын ерөнхийлөгч Юнус-Бек Евкуров амь насанд нь 6-р сарын 22-нд халдсаны улмаас хүнд шархдснаасаа хойш БНУлсынхаа оршин суугчдад хандан анх удаа үг хэллээ. Тэрээр Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев болон өөрийг нь эмчилж бүй эмч нар түүнчлэн аль болох түргэн эдгэрэхийг өөртэд нь хүссэн хэн бүхэнд талархал илэрхийлэв. БНУлсын эрх баригчид болон хууль сахиулах байгууллагууд террорын ажиллагаанаас хойшхи үед яв цав ажилласныг Ингушетийн төрийн тэргүүн тэмдэглэлээ. Тусгай ажиллагааны ачаар террорыг зохион байуулснаараа зард гарсан олон зэвсэгт этгээдийг хоргүй болгож устгасан юм. Евкуров өөрсдийг нь сүрдүүлж хууран мэхлэсэн учир дээрмийн бүлгүүдэд нэгдсэн залуучуудад хандан оройтоогүй дээр нь зохих дүгнэлт хийж ийм ажиллагааг зогсоохыг уриалав. «Залуучууд БНУлсынхаа ач тусын төлөө бүтээн байгуулах ёстой» гэж ерөнхийлөгч Юнус-Бек Евкуров тэмдэглэжээ