Афганистаны ерөнхийлөгч Хамид Карзай барууныхныг талибан хөдөлгөөн болон түүний толгойлогч Омартай хэлэлцээр хийх афганистаны талаар шинэ бодлого бий болгохыг уриаллаа. Энэ тухай лондонгийн долоо хоног тутамын «Санди Таймс» сонин мэдээллээ. Афганистанд зөвхөн цэргийн ажиллагаагаар хязгаарлаж болохгүй гэж Карзай барууны нийслэлүүдэд анхаарууллаа. Кабулд гадаадын сэтгүүлчидтэй бямба гаригт уулзахдаа хэрвээ намайг 8-н сард ерөнхийлегчөөр дахин сонговол талибуудтай хэлэцээр хийж эхлэнэ гэж хэлсэн гэж «Санди Таймс» сонин тэмдэглэжээ.