А ааш1 эн1 томуугаар өвдсөн байж магадгүй 4-н хүнийг Оросод өнгөрсөн шөнө бүртгэлээ. Тэд бүгдээрээ гадаад орноос ирсэн байна. Одоохондоо лабораторын шинжилгээ хийж байна. Одоогийн байдлаар оросод шинэ томуугаар өвдсөн 9-н хүн бүртгэгдээд байна. Дэлхийд 130-н мянган хүн өвдсөнөөс 700-н хүн нас барсан байна. Оросын эрүүл ахуйн ерөнхий эмч Геннадий Онищенкогийн хэлснээр эх орны үйлдвэрийн вакцин байхгүй, 9-н сард л үйлдвэрлэх байх.