Үндэсний эв нэгдлийн засгийн газрыг эмхлэн байгуулахыг зөвшөөрч байна гэж Гондурасын огцоруулсан ерөнхийлөгч Мануэль Селайя мэдэгдлээ. Селайя болон хуйвалдаан дэгдээгчдийн хооронд зуучлах үүрэг гүйцэтгэж буй Коста Рикийн эрх баригчид мөн саналыг дэвшүүлжээ. Гондурасын цэргийнхэн 6-р сарын 28-нд шилжих шөнө үймээн дэгдээгээд төрийн тэргүүнийг Коста – Рикэд хүчээр шилжүүлсэн билээ. Маргааш нь Үндэсний конгресс парламентын дарга Роберто Мичеллетийг ерөнхийлөгчийн үүрэг түр гүйцэтгэгчээр санал нэгтэй сонгов.