Одоо орбитад рекорд хэмжээний 13-н хүн ажиллаж байна. Баасан гаригт Орос, АНУ, Канад, Япон, Белги улсуудын нэгдсэн баг ажиллаж байгаа олон улсын сансарын станцид америкын 7-н хүнтэй «Индевор» хөлөг залгагдлаа. Тэд ОУСС-д 16-н өдөр байх бөгөөд задгай сансарт 5-н удаа гарна. Өнөөдөр москвагийн цагаар 19.58-н минутад эхний гаралт болно. Сансарын нисэгчид японы «Кибо» модулийн нэг хэсэг болох туршилтад зориулсан тусгай тавцанг байрлуулах бөгөөд станцийг цахилгаанаар хангаж байгаа нарны зайг солино.