Орос, Хятадын цэргийнхэн «Энх тайвны элч» террорын эсрэг цэргийн хээрийн сургуулийн хүрээнд анхны бэлтгэлээ БНХАУ-д хийж эхэллээ. Энэ удаагийн маневерт хуурай замын цэргийнхэн зэвсэггүйгээр оролцоно. Орос, Хятадын хамтарсан сургууль 3-н үе шаттайгаар энэ сарын сүүлчээр болно. Нэгдүгээр шат нь хоёр орны ЗХ ЖШ-ын дарга нарын улс төрийн зөвлөлгөөн Оросын Хабаровск болно. Хоёр, гуравдугаар шат нь Хятадын зүүн хойт нутагт жинхэнэ цэргийн сургуулилт цэрэг дайны байдлаар хийнэ. Хээрийн сургуулилтанд хоёр талаас 3000 орчим цэрэг офицерууд, 300-н нэгж хуурай газрын техник, 40- нисэх онгоц, нисдэг тэрэг оролцоно.