Оросын ернөхийлөгчий нэрэмжит морины уралдааныг үзэхээр ТУХН-ийн зарим орнуудын төрийн тэргүүнүүд Москвад цугларлаа. Уралдаан нийслэлийн төв ипподромд болох бөгөөд цэвэр цусны хурдан үүлтрийн 4 болон түүнээс дээш насны 12 морь уралдана. Уралдаанд оролцох өргөдлөө Оросоос гадна Азербайджан, Армен, Молдав улсууд өгсөн байна. Оросын ерөнхийлөгчийн нэрэмжит уралдаан 2004-н оноос эхлэн явагдаж байна.Уламжлал ёсоор ТУХН-ийн орнуудын бүх төрийн тэргүүнүүд ирдэг бөгөөд нэг ёсны албан бус дээд хэмжээний уулзалт болдог юм. Энэ жил Москвад саяхан тусгаар тогтнолоо зарласан Өмнөд Осет, Абхаз улсуудын ерөнхийлөгчид Эдуард Кокойты, Сергей Багапш нар хүрэлцэн иржээ. Тэд моринд унэхээр хорхойтой хүмүүс.