Орос улс Уулын Карабахын асуудлыг шийдвэрлэх бүх талд тохирсон вариантыг дэмжихэд бэлэн байгаа бөгөөд зохицуулалтын баталгаа болоход бэлэн байна гэж Оросын ерөнхийлөгчийн туслах Сергей Приходько мэдэгдлээ. Карабахын асуудал шийдвэрлэх шатандаа байна. Өнөөдөр Москвад Орос, Армен, Азербайджан улсуудын ерөнхийлөгчид Дмитрий Медведев, Серж Саргсян, Ильхам Алиев нар асуудлыг шийдвэрлэх замыг хэлэлцэж байгаа бөгөөд оросын тал зуучийн үүрэг гүйцэтгэж байна. 1988-н онд Азербайджаны шаантаг нутаг Уулын Карабахад амьдардаг арменууд тусгаарлах тухай мэдэгдснээс болж цус урсгасан дайн эхэлсэн билээ. Орос улсын шууд оролцоотойгоор дайныг зогсоож энхийн гэрээ байгуулсан юм. ОХУ, АНУ, Франц улсуудын тэргүүлсэн Карабахын асуудлыг зохицуулах ЕАБХАБ-ийн Минскийн бүлгийн олон улсын зуучид энэ удаа Уулын Карабахад завсарын статус олгоод цаашид бүх ард түмний санал асуулга явуулж ирээдуйн асуудлыг шийдвэрлэхээр тохиролцсон билээ.