НҮБ-ийн АЗ БНАСАУ-ын эсрэг хоригоо улам чангарууллаа. Умард Солонгост оруулж, гаргахыг хориглосон 2 нэр төрлийн бараа, 5-н компан, 5-н хувь хүний нэрсийн жагсаалтыг нэмж оруулсан байна. Одооноос эхлэн энэ компан болон хувь хүний гадаад дансыг битүүмжлэх бөгөөд хамтарч ажиллаж байсан компаниуд үйл ажиллагаагаа зогсоох ёстой. Пхеньян газар дор цөмийн туршилт хийсэн, пуужин хөөргөснөөс зэргээс болж НҮБ тогтоол гаргаж хориг арга хэмжээ авсан билээ.