Саакашвилигийн дэглэм Гүржид ардчилалын хэм хэмжээг зөрчиж улс төрийн террор үйлдэж байна. Вашингтоны стратегийн судалгааны төвд гүржийн парламентын дарга асан, одоогийн сөрөг хүчний тэргүүн Нино Бурджанадзе илтгэл тавихдаа мэдэгдлээ. Сөрөг хүчний цуглааныг нухчин дарж байгаа цагдаагийнхны зургийг бас үзүүллээ. Улс орныг гуйланчлалд оруулсан, хүний эрхийг ноцтойгоор зөрчсөн гэж Саакашвилиг буруутгаж огцорохыг 3-н сарын турш шаардаж байгаа билээ.