Уулын Карабахын будилааныг зохицуулахад зуучилж байгаа Орос орон үйл ажиллагаагаа идэвхижүүлж байна. Өнеөөдөр Москвад Арменийн ерөнхийлөгч Серж Саргсян, Азербайджаны ерөнхийлөгч Ильхам Алиев нар асуудлыг харилцан буулт хийж шийдвэрлэх зорилттой уулзаж байна. 1988-н онд Азербайджаны шаантаг нутаг Уулын Карабах салан тусгаарлахаа зарласнаас болж цус асгаруулсан дайн эхэлсэн билээ. Орос улс, ЕХАБГБ-ийн оролцоотойгоор дайныг зогсоож энхийн гэрээ эхэлсэн билээ. Ажиглагчдын үзэж байгаагаар армен, азербайджаны ерөнхийлөгчдын шууд уулзалт л байдлыг зохицуулж болно. Сүүлийн жил 6 дах удаагаа уулзаж байна. Бямба гаригт Саргсян Алиев нар дээр оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев нэгдэнэ.