Осолдсон онгоцны шалтгааныг тогтооход туслахаар оросын шинжээчид өнөөдөр Тегеранд хүрэлцэн ирлээ. Тус онгоц ираны нийслэлээс Ераван руу хөөрөөд 16-н минутын дараа газар мөргөж дэлбэрсэн билээ. Онгоцонд байсан 168-н хүн бүгд нас баржээ. Осолын албан ёсны шалтгаан тодроогүй байна. Осол болсон газраас олсон ихэд эвдэрсэн хар хайрцагнуудыг ираны шинжээчид уншиж чадахгүй байна. Урьдчилсан мэдээгээр онгоцны аль нэг хөдөлгүүр нь шатсан байж болох юм.