Оросын прокурорын газрын мөрдөн байцаах хороо Ингушетийн спортын яамны сайд Руслан Балаевыг хороосон гэсэн мэдээлэлийг баталсангүй. Мерден байцаах хорооны төлөөлөгч Владимир Маркины мэдэгдснээр өнөө өглөө ингушийн Дунд Ачалуки тосгоны ойролцоо буудагдсан машин дотор Балаев байгаагүй байна. Сайн тодруулсан хууль сахиулах байгууллагын мэдээнээс харахад «Жигули» машинтай үл мэдэгдэх хүмүүс «Киа» машиныг буудсан байна. «Киа» машинд сууж явсан 2 хүнийг эмнэлэгт хүргэсэн боловч тэд тэнд нас барсан байна. Тэдний нэрийг тодруулаж байна. Гэмт этгээдүүдийг хайж байна. Үүний өмнө Ингушетийн ДХЯ тус бүгд найрамдах улсын спортын яамны сайд хүнт атлетикын алдарт тамирчин Руслан Балуевын албаны машиныг буудсан гэж алдаатай мэдээ тараасан билээ.