Поп хөгжмийн хаан Майкал Жексоны гэнэтийн үхлийг Лос-Анджелесийн цагдаагийн газар урьдчилан бэлтгээгүй аллага гэж үзэж байна. Түүний хувийн эмч Конрад Мюррей гол сэжигтэн болоод байна. Гэрч баримт, өчиг мэдүүлгээс харахад хүчтэй үйлчилгээтэй өвчин намдаах эм хэргэлсэн явдал Жексоныг үхэлд хүргэсэн. Тэр хүчтэй тариаг дуучинд Мюррей л тарьсан гэсэн баримт мөрдөн байцаагчид байна. Хорт бодисын шинжилгээний хариу ойрын өдрүүдэд гарна.