«Индевор» шаттл хөлөг хөөрөх үедээ гадаргуугийн залгаасандаа гэмтэл авсан байна. НАСА-гийн мэргэжилтнүүд хөлгийн гадна талын түлшний саван дээр байрлуулсан видео камерын тусламжтайгаар олж харсан байна. Шаттлын их биеийг, түлшний савны хамгаалатын хэд хэдэн хөлдсөн хэсэг хүчтэй цохьсон байна. Задгай сансарт сансарын нисэгчид маш нарийн судлаж шинжилсний дараа гэмтлийн хэмжээг тодорхойлно. «Индевор» хөлөг 7 дах оролдлогоороо хөөрлөө. Эхний удаа түлш асгарснаас, дараа нь цаг агаарын тааламжгүй байдлаас болж хойшлогдсон юм. Долоон хүний бүрэлдхүүнтэй тус хөлөг сансарт 16 хононо. Олон улсын сансарын станцтай баасан гаригт холбогдоно.