АНУ, Оростой «хамтын ажиллагааны шинэ эринийг» нээхээр завдаж байна гэж америкын төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон мэдэгдлээ. Тэрээр олон улсын харилцааны америкын зөвлөл дээр гадаад улс төрийн хөтөлбөрийн тухай илтгэл тавихдаа ийнхүү тэмдэглэлээ. АНУ, ОХУ хоёрт дэлхийг хамарсан эдийн засгийн хямралыг даван туулах, цаг агаарын өөрчлөлт, алан хядах ажиллагаатай тэмцэх зэрэг олон нийтлэг асуудал байна гэж Хиллари Клинтон хэллээ. Түүний хэлснээр намар Москвад хийх айлчлал нь энэ түншлэлийг бэхжүүлэхэд тус болно.