Хүний эрхийг хамгаалагч Наталья Эстемировагийн амь насыг хороосон мөрдөн байцаалтыг Чеченийн ерөнхийлөгч Рамазан Кадыров өөрийнхөө хяналтанд авлаа. Энэ аюултай хэрцгий гэмт хэргийг зохион байгуулагчид, гүйцэтгэгчид, ваххабитууд, алан хядагчдаас илүү нийгэмд аюул учруулаж байна гэж Кадыров мэдэгдлээ. Чечень, Ингушетийн оршин суугчдыг мөрдөн байцаалтанд тус болож тохиолдсон явдалыг жаахан ч гэсэн гэрэлтүүлэх ямарч мэдээлэлийг дамжуулахыг тэр уриаллаа. Ингушетийн Назрановын дүүрэгээс, хүчирхийллийн улмаас нас барсан Эстемировагийн цогцосыг олсон юм. Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев түүний төрөл төрөгсөд болон ойр дотныхонд нь гүн эмэгнэл илэрхийлэж, ОХУ-ийн прокурорын газрын дэргэдэх мөрдөн байцаах хороонд, алуурчдыг эрж хайх ажлийг шуурхайлахыг даалгалаа. Эстемирова бол нэрд гарсан хүний эрхийг хамгаалагчдын олон шагнал хүртсэн хүн юм. Тэрээр хүн хулгайлах ажиллагааг баримтжуулж байсан бөгөөд түүний ажилд олон улсын хүний эрхийг хамгаалах олон байгууллагууд түшиглэж байсан гэж түүний хамтран ажиллагсад нь мэдээлсэн байна.