БНАСАУ-ын удирдагч 67-н нсатай Ким Чен Ирийн амьдралын тухай олон ангит киноны зураг авч эхэллээ. Энэ тухай өнөөдөр Сөүлд, Өмнөд Солонгос, Хойт Солонгосын харилцааг эрхэлдэг, нэгтгэх асуудал хариуцсан яамны төлөөлөгч мэдээллээ. Түшмэлийн хэлснээр БНАСАУ-д Ким Чен Ирийн үйл ажиллагааны тухай олон кино бүтээсэн бөгөөд одоогийн кинонд түүний амьдралыг бүтнээр нь үзүүлэх бололтой. Пхеньянаас ирээд байгаа мэдээнээс харахад их удирдагчийн төрсөн болон залуу насы нь харуулсан эхний ангийн зургийг авч дуусчээ.