Нигерийн босогчид гал зогсоох 60-н хоногын журамд өнөөдөр шилжлээ. «Нигер мөрний бэлчирийг челеелех хөдөлгөөн»-ний бүлгийнхэн мэдээллээ. Даваа гаригт өөрийнхөө толгойлогч Генри Окахаг чөлөөлсний дараа тэд ийм алхам хийсэн байна. Засгийн газрын өршөөлөөр тэр суллагдсан байна. Гадаадын компаниуд нефть олборлож байгаа Нигер мөрний бэлчрийн нефтиэр баялаг хэсэгт хяналт тавихын төлөө энэ бүлэг тэмцэж байгаа юм.