Гондурасын түлхэн унагаагдсан ерөнхийлөгч Мануэль Селайя эх орон нэгтнүүдээ хуйвалдаан гаргагчдын эсрэг босохыг уриаллаа. Жинхэнэ төрийн тэргүүний хувьд Гватемальд түүнийг хүлээж авсны дараа тэр ингэж мэдэгдлээ. Селайяг 2 дах удаагаа сонгогдох эрх эдлүүлэхээр үндсэн хуульд засвар оруулах талаар бүх ард түмний санал асуулга явуулахын өмнө 6-р сарын 28-нд Гондураст цэргийнхэн төрийн эргэлт хийсэн билээ. Засгийн эрхээс зайлуулагдсан ерөнхийлөгчийг Коста- Рика руу гаргасан билээ. Гондурасын дээд шүүх хуйвалдаан гаргагчид үндсэн хуулийн бүрэн бүтэн байдлыг хамгаалсан гэж үзэж байна. Тус улсын парламент Селайягийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн бөгөөд ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр Роберто Мичелеттийг томилсон байна.