ХХ зууны гарамгай хөгжимчний нэг төгөлдөр хуурч Святослав Рихтерт зориулсан олон улсын хөгжмийн наадам Элзасын «цэцгийн нийслэл» гэдэг Кольмар хотноо болж дуусч байна. Нэрд гарсан төгөлдөр хуурч Денис Мацуев, хийлч Владимир Спиваков нар Шостакович, Чайковский, Рахманинов нар болон өрнөдийн сонгодог хөгжмийн зохиолчдын бүтээлийг хөгжимдэв. Анхны наадам Кольмарт 1979 онд болсон билээ. Энэ удаагийн наадам 2010 онд хоёр оронд зохион явуулах Орос, Францын өдрүүдийн угтвар болсон гэж орон нутгийн хэвлэл үзэж байна.