Экспедицийн үйл ажиллагааны гол 2 дахь үе Алтай хязгаартай шууд холбоотой бөгөөд тууний нутаг дэвсгэрийг энэ сарын 15-аас 30-ныг дуустал давж гарах юм. Энэ нь Монголоос 2009 оны 5-р сарын 13-нд гарсан экспедицийн гишүүдийн давах замын нэг хэсэг билээ. Монгол улс, ОХУ-ын нутаг дэвсгэрийг дамжин гарах аялалд оролцогчид Халимагийн нийслэл Элст хотноо 10-р сарын 31-нд хүрч экспедицийн ажиллагааг дуусгана. Энэ нь тэмдэглэлтэй явдал билээ. Халимаг Оросын бүрэлдэхүүнд нэгдэн орсоны тэгш ойг энэ 2009 онд тэмдэглэнэ. Европ, азийн орнуудыг цаашид интеграцчлах, евразийг нэвт дамжсан тээврийн сүлжээ ба эдийн засаг, улс төр, ШУ, соёл, аялал жуулчлал, спортын хүрээнд сайн хөршийн харилцааг хөгжүүлэх зорилгоор экспедицийг зохион байгуулсан юм. Гишүүд нь 172 өдрийн дотор нийт 6392 км урт замыг туулна. 1500 км нь Монголд, 4892 км нь ОУ-д ногдож байна.