Ангараг гариг руу хийх нислэгийг дэлхийн нөхцөлд дууриалган хийсэн туршилт Москвагийн анагаах ухаан-биологийн судлалын хүрээлэнд өнөөдөр хийж дуусч байна. Оросын дөрвөн, францын нэг, германы нэгэн иргэн сансрын хөлгийг дууриалгаж хийсэн анагаах ухаан-техникийн тусгай цогцолборт гурван сар байсан. Тэд сансрын нислэгийн хожмын түвэг бэрхшээл болон ер бусын байдлыг амжилттай давжээ. Туршалтад оролцогчид Ангараг гариг руу хийж болом аялалын үед эрдэм шинжилгээний 70 гаруй судалгаа хийсэн юм. Оросын сансрын агентлаг болон ШУА-ийн оролцоотойгоор хэрэгжүүлж буй «Ангараг-500» төсөл Ангараг руу үнэн хэрэг дээр хийх хүний нислэгийг бэлтгэх талаар практик туршлагатай болох зорилготой.