НҮБ-ын үндэслэн байгуулагчийн нэг ЗСБНХУ-ын ГХ-ийн сайд асан Андрей Громыкогийн мэндэлсний 100 жилийн ойг Нью Йоркод НҮБ-ын Төв байранд тэмдэглэв. Өрнөдийн дипломт ажилтнууд зөвлөлтийн байр суурийг хатуу тууштай хамгаалсан гадаад улс төрийн тусгай газрыг бүр 28 жилийн турш тэргүүлсэн домогт дипломат ажилтанд «үгүй» гэдэг хоч нэр өгчээ. Громыко энх тайвнаар зэрэгцэн орших зарчмыг олон улсын харилцаанд бэхжүүлэх, дайнаас сэрэмжлэх, бус нутгийн хурц мөргөлдөөнийг зохицуулах хүрээнд үйл ажллагааг уялдуулахын тулд «хүйтэн дайны» хүнд бэрх үед ч их зүйл хийж амжсан гэж НҮБ-д суугаа ОХУ-ын байнгын төлөөлөгч Виталий Чуркин тэмдэглэлээ. Оросын ГХЯ-ны болон зөвлөлтийн хуучин сайдын гэр бүлийн архиваас авсан баримт бичиг, гэрэл зургуудыг Громыкогийн мэндэлсний 100 жилийн ойд зориулан НҮБ-ын байшинд гаргасан үзэсгэлэнд дэлгэн тавьжээ.