Орос улс даалайн дээрэмчидтэй тэмцэх олон улсын тусгай хөлөг бүтээхийн төлөө байна гэж ерөнхийлөгч Дмитрий Медведев мэдэгдлээ. Тэрээр Адены буланд зохих ажиллагаанд оролцсон цэргийн тэнгисчдийг Сочид өчигдөр хүлээн авч уулзав. Дунд зууны үед далайн дээрэмчдийг хөлгөөс усанд хаяаж байсан. Гэвч одоо тэгж болохгүй. Тэдний хэргийг шүүхэнд шилжүүлэх хэрэгтэй гэж ерөнхийлөгч хэллээ. Сомалийн далайн дээрэмчид энэ оны эхний таван сард өнгөрсөн бутэн оныхоос илүү олон хөлгийг булаан эзлэсэн гэж Медведев дурдав. Орос улс Сомалийн эрэг хавьд далайн дээрэмчидтэй тэмцэх олон улсын ажиллагаанд цаашид оролцохыг тэрээр тэмдэглэлээ. Эдүүгээ Оросын Номхон далайн флотын ээлжит хэсэг хөлөг Адены булан руу зүглэв. Тэдгээр хөлөг онгоцны хөдөлгөөнийг хамгаалах юм.