«Набукко» хийн хоолой үр ашигтай болох нь эргэлзээтэй гэж Москва үзэж байна. Оросыг тойруулан хоолой тавих тухай хэлэлцээрт Анкарад өчигдөр гарын үсэг зурав. Турк, Австри, Унгар, Болгар, Румын улсууд баримт бичигт гарын үсэг зурав. Төслийг практик хэрэг дээр хэрэгжүүлэх боломж «Өмнөд урсгал» хийн хоолойгоос бага байна гэж оросын доод танхимын дэд дарга «Оросын хийн нийгэмлэгийн» ерөнхийлөгч Валерий Язев үзэж байна. «Набукко» төсөл амжилттай болох нь эргэлзээтэй гэж ЕХ-нд ойр «Euobserver» интернет-сайт үзэж байна. Энэ нь чухам хичнээн улс хоолойг хийгээр дүүргэх үүрэг авахаас шалтгаална. Харин салбарт зонхилож буй «ГАЗПРОМ» компании батлан даагч нь болсон оросын «Өмнөд урсгал» хоолой хангалттай хэмжээний шатдаг хийтэй байх болно.