Оросод томоохонд орох задгай газарт болдог «Нашествие-2009» рок наадам 100 мянган үзэгч цуглууллаа. Тверь мужид болсон рок наадамд залуу дуучид болон архаг хамтлагууд 3-н өдөр тоглолоо. Орос, Белорус, Украйн улсуудаас ирсэн 80-н хамтлаг сонгодог болон фолк-рок, панк-рок, хард-энд-хэви зэрэг чиглэлээр дуулж хөгжимдлөө. Гол тайзан дээр хейдлайнеруудын дунд москвагийн «Мумий Тролль», «Браво», «Кипелов» , питерийн «Алиса» зэрэг хамтлагууд байлаа. Наадам ням гаригийн орой Екатеринбургийн «Чайф» хамтлагийн тоглолтоор өндөрлөлөө.