НАСА болон америкийн «Индевор» шаттл хөлгийг ёстой л муу муухай дагалдаж байх шиг, бас л Олон улсын сансарын станц руу хөөрч чадсангүй. 6-р сарын 13-нд хөөрөхөөр төлөвлөж байсан хөлөг 4 дэх удаагаа хойшлогдлоо. Шаттл байнга хөөрдөг Флорида мужийн Канавералын хошуунаас ням гаригт хөөргөх байсан хөлгийг энэ удаа цаг агаарын байдлаас болж хойшлуулжээ. Сансарын буудлаас 30-н км-ын зайтай аянга цахилгаантай бороо оржээ. Өнөө орой «Индевор» хөлгийг олон улсын сансарын станц руу дахин хөөргөхөөр оролдоно. Бүхээгтээ 7-н сансарын нисэгчтэй энэ хелег орбитод японы шинжлэх ухааны «Кибо» хөлгийн сүүлчийн хэсгийг болон бусад төхөөрөмжийг хүргэх ёстой.